Монгол оюуны уурхайчдаа дэмжих цаг болжээ

Шведэд амьдардаг Г.Түмэннаст гэдэг монгол залуу гар утасны зай зохион бүтээжээ.
Энэхүү шинэ бүтээлийг Шведийн технологийн салбарынхан ихээхэн олзуурхаж байгаа ч дахин сайтар судалсны эцэст худалдаанд гаргах эсэхээ шийднэ гэсэн хариу өгсөн байна.
Г.Түмэннаст технологийн инженер мэргэжилтэй бөгөөд мэргэжлийнхээ дагуу Шведийн “Stamlout” технологийн компанид ажилладаг юм.
ОХУ-ын Техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу ухаалаг гар
утас бүтээсэн юм. “Sh104” нэртэй энэхүү бүтээл нь гурван жилийн хөдөлмөрийн үр дүн ажээ. Утасны гол онцлог нь зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэх чадвар юм байна.
Түүнчлэн уг утасны цэсэнд өөрийгөө цэвэрлэж, форматлах шинэ програм суулгасан төдийгүй тухайн орчны чимээг намасгаж, яриаг чангалах давуу талтай гэнэ. Одоогоор уг утсыг оросын Техникийн их сургуулийн эрдэмтэд туршиж байгаад туршилт амжилттай байвал үйлдвэрлэлд шилжүүлнэ.
Сүүлийн жилүүдэд монгол залуусын бүтээлийг гадны томоохон компаниуд хэрэглээндээ нэвтрүүлэх болсон.
С.Түвшинбат хэмээх залуу цахилгаан хэрэглэдэггүй будаа агшаагч зохион бүтээжээ. Тэрээр Японы “Cuckoo” брэндтэй холбогдсон бөгөөд уг бүтээлийг тус брэнд худалдаанд гаргаж эхлээд байгаа. С.Түвшинбат 2007 онд ШУТИС-ийг дүүргэж, одоо Японы техникийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй юм.
Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох “NaNyam-AX12” төхөөрөмжийг
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням зохион бүтээсэн юм. Уг төхөөрөмжийг ДЦС-уудад ашиглаж эхлээд байна. Ийм төхөөрөмжийг 800 сая төгрөгөөр гаднаас худалдаж авдаг. Ийм өндөр үнээр авчирсан төхөөрөмж нь манай техникийн нөхцөлд таарч зохицдоггүй тул осол их гардаг байна.
Харин “NaNyam-AX12” нь үүнээс хэд дахин бага үнэтэй ба ажлын үр дүн нь эсрэгээрээ хэд дахин илүү аж. Учир нь Барууны өдөөлтийн систем дэх бүх функцээс гадна тэнд шаардлагагүй, Монголд шаардлагатай нэмэлт функцүүд “NaNyam” төхөөрөмжид байдаг гэнэ.
А.Алтанбилэг гэх монгол залуу Үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт найдвартай болоод зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагдсан “Lic-Z” хэмээх компьютерийг, өөрөөр хэлбэл, дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, програм болон техник хангамжийг нь зохион бүтээсэн.
Түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглаж буй бөгөөд цаашид тогтвортой нийл үүлэх гэрээтэйгээр ажиллаж эхэлжээ.өдгөө доргилт болон газар хөдлөлт хэмжих систем зохиож буй бөгөөд маш олон мэдрэгчээс өгөгдлийг хурдтай дамжуулах боломж олгох эл системдээ энэхүү “Lic-Z” компьютерийг мастер компьютер болгон ашиглаж байгаа гэнэ.
Электрон төхөөрөмжийн эх хавтанг цаашид Монголд үйлдвэрлэж, Японд экспортлох электроникийн үйлдвэрийг “Дүйнхэр тэргүүн” компанитай хамтран байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Глобал софтлайн” ХХК-ийн захирал Д.Ган-Одын бүтээсэн ODEL брэнд. Уг брэндийн камер нь аналог болон автомат гэсэн хоёр төрлийн хяналтын системтэй.
Электроник хөгжихгүйгээр програм хангамж хөгжихгүй. Аливаа улсад мэдээллийн технологийн үндэс суурь нь электроник байдаг.
Тиймээс ODEL үйлдвэр буюу ODEL брэнд нь Монгол улсын мэдээллийн технологийн хөгжлийн суурь болсон гэж болохюм.
Цаашид тус компани гар утас, таблет, компьютер үйлдвэрлэхээр загвар, дизайнаа гаргаж байгаа гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ