Олон улсын иргэд Оросын армид хүчин зүтгэнэ

В.Путин гадаадын иргэдийг гэрээний дагуу ОХУ-ын цэргийн албанд алба хаах боломжтой болгосон хуульд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Өнгөрсөн баасан гариг буюу 2015 оны нэгдүгээр сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү гадаадын иргэдэд гэрээний дагуу ОХУ-д цэргийн алба хаах боломж олгох хуулийг батлан гарын үсэг зурсан байна.

“Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, олон улсын гэрээний хэм хэмжээний дагуу Оросын Холбооны Улсын хууль тогтоомж, тулааны хуулийн дагуу зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд ажил үүргийг гүйцэтгэхэд гадаадын иргэн нь цэргийн албан хаагчаар оролцох болно” гэж хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны вэб сайт дээр нийтлэгдсэн баримт бичигт бичигджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ