Фэйсбүүк үндэслэгч 2015 оныг “Номын жил” болгожээ

Facebook сүлжээг үндэслэгчМарк Цукербергшинэ оны хоёр долоо хоног бүрт нэг ном уншиж байхаар амлалт өгчээ.

Цукерберг 2015 оны “Номын жил” болгож буйгаа зарлан түүнд нэгдэхийг уриалжээ. Фейсбүүк дэх “Номын жилийн” групп одоогоор 70 мянга гаруй лайк цуглуулаад байна. Тэдний эхний уншсан ном ньМойзес НаимынThe End of Power боллоо.

Өмнө нь Цукерберг сүлжээний үйлчлүүлэгчиддээ хандан 2015 онд даалгавар өгөхийг хүссэн юм. Тэрээр жил бүр өөрийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэхээр өөртөө зорилго тавьдаг.

Жишээлбэл, Хойд Солонгосын хэлээр ярьж сурах, цагаан хоолтон болох, өдөр бүр зангиа зүүж байх зэрэг даалгаврыг өөртөө өгч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ