Боливид үер болж,10 хүн амиа алджээ

Боливи улсад үргэлжилсэн их бороо орсны улмаас үер болж 10 хүн амь эрсэдсэн байна. Үерийн аюулд голчлон Кочабамба, Санта-Крус, Ла-Пас зэрэг мужууд хамрагджээ.
Эдгээр газар нутагт оршин суудаг зургаан мянга гаруй гэр бүл өөрсдийн орон гэр, эд хогшлоо үерийн усанд алдсан байна.
Удаан хугацаанд үргэлжилсэн их борооны усанд 4,6 мянган гектар тариалангийн талбай автан сүйджээ. Тус орны зарим бүс нутагт голын ус эргээ халих магадлал өндөр байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ