Парис хотын иргэд гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, жагсаж байна

Зэвсэглэсэн гурван этгээд Францын 10 сэтгүүлчийн амийг хороосон хэрэг гарсаны дараа Европ даяар эмгэнэн гашуудаж байна.

Парис хотын гудамжинд зурагт хуудас, гэрэлт зул барьсан олон мянган хүн жагсаж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцохыг шаардсан юм.

Мөн Лондон хотын Трафалгарын талбайд цугларсан хэдэн зуун хүн чимээгүй зогсож, эмгэнэл илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ