Британийн оршин суугчдыг англи хэлтэй байхыг шаарджээ

Лондон хотын дарга Борис Жонсон Их Британий Вант улсын иргэнийг англиар ярьж чаддаг байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Лондон хотын зарим дүүрэгт хэдэн үеэрээ амьдарч буй цагаачид англи хэлээр ойлголцож чаддаггүйг өгүүлж, хэлнийхээ чадварт эргэлзэж буй иргэдийг тусгай дамжаанд суралцахыг уриалсан байна. Лондоны мэр нийгмийг өөр өөр хэлээр харилцдаг хэдэн хэсэг болж хуваагдахыг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн аж.

Мөн тэрээрНэгдсэн вант улсын тугаар тогтнолын намын дарга Найжел Фаражийн байр суурьтай санал нэг байгаа юм. Өмнө нь Найжел Фараж эрүүл мэндийн байгууллагад англи хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй олон хүн ажиллаж байгааг өгүүлсэн юм. Тэрбээр “Төрийн байгуулагын ажилтнууд англиар ойлголцох чадваргүй байхыг хүлээн зөвшөөрч болохгүй. Эрүүл мэндийн яамнаас зохих арга хэмжээ авч, энэ бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.

Их Британид 2013 оны зургадугаар сараас хойш 2014 оны мөн сар хүртэлх хугацаанд нийт 260 мянган хүн цагаачилж ирсэн байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ