Метронд өмдгүй явах өдөр болно

Энэ сарын 13-нд Нью-Йорк хотын метронд өмдгүй явах өдөр болох гэж байна. 2002 оноос хойш уг өдрийг жил бүр зохион явуулдаг уламжлал тогтоод байна.

Анх 150 хүн метронд өмдгүй явж байсан бөгөөдөнгөрсөн жил 25 оронд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ нь олон улсын “Prank” бүлгэмээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаа ажээ.

Энэ нь ямар нэгэн далд зорилготой бус үйл ажиллагаанд нэгдээгүй хүмүүсийг төөрөлдүүлэх, хамт тэмдэглэх хүмүүсийг эгнээндээ элсүүлэх л зорилготой аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ