Мельбурн хотын нисэх буудлыг түр хаажээ

Австралийн Мельбурн хотын нисэх онгоцны буудлыг зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс түр хааж, нислэгүүдийг цуцалсан байна.

Тусулсын нисэх онгоцны буудлын төлөөлөгч “Төвөөс аюулгүй байдлын санамж илгээж, түгшүүр зарласан учир үйл ажиллагаа саатсан. Зэвсэгт этгээдүүд тэсрэг бөмбөг хаяна гэж заналхийлсэн бололтой” гэжмэдэгджээ.

Энэхүү мэдээллийн дагуу Австралийн Холбооны цагдаагийн алба нисэх буудалд яаралтай ирж шалгалт хийсэн бөгөөдямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ