Украины байдал хурцадлаа

Засгийн газар болон Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын хоорондын сөргөлдөөн Украины зүүн этгээд дахин хурцадсан байна.

Өнгөрсөн сарын 9-ний өдөр хоёр тал мэдэгдэл хийж, гал зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрч, мөргөлдөөний бүсээс хүнд техникүүдээ гаргахаар болсоноо албан ёсоор зарлаж байсан билээ.

Түүнээс хойш Украины байдал харьцангуй тогтвортой болсон юм. Гэвч, салан тусгаарлагчид өнгөрөгч амралтын өдрүүдэд 18 удаа Засгийн газрын арми руу гал нээсний улмаас гэм зэмгүй гурван хүн амиа алдсан хэрэг гарсан талаар Украины албаны хүмүүс мэдээлсэн байна.

Харин салан тусгаарлагчид Украины цэргүүд Донецк хот руу хэд хэдэн удаа гал нээсэн гэдгийг онцолж, “Засгийн газар хэлэлцээрээ зөрчсөн” хэмээн буруутгажээ. Үүнтэй холбоотойгоор Германы Ерөнхий сайд Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, санал бодлоо солилцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ