Крис Брауны тоглолтын дундуур таван хүн шархаджээ

Калифорнийн Сан Хосед болсон дуучин Крис Брауны тоглолтын дундуур таван хүн буудуулжээ. Буудуулсан таван хохирогч азаар хөнгөн шарх авчээ. Буун дуу гарч эхэлмэгц хамгаалагчид гарч ирэн, дуучныг тайзнаас буулгасан байна.
Энэ хэрэг дуучин Браунтай огт холбоогүй ч түүний тоглолтын дундуур үймээн гарах явдал тасрахаа больсон гэнэ. Өнгөрсөн сард гэхэд Брауны Холливудэд болсон тоглолтын үеэр нэгэн үзэгч хутгалуулсан юм.
Лос Анжелесийн цагдаагийн алба Брауны тоглолт цус асгаруулж дуусах нь ихэслээ гэж олон нийтэд сануулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ