Хорватын төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдлоо

Хорват улсын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабарь-Китарович ялалт байгуулжээ.
Тэрээр Хорватыг хөгжингүй, чинээлэг улс болгон хөгжүүлэх, олон жил үргэлжилж буй эдийн засгийн хямралыг зогсоохыг төлөө ажиллана гэжээ.
Өдгөө 46 настай Колинда Грабарь-Китарович өрсөлдөгчөөсөө нэг хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Иво Ёсипович нэгхэн хувийн саналаар ялагдал хүлээснээр улиран сонгогдож чадаагүй байна. Өдгөө57 настай Ивао Ёсипович 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 58.9 хувьтай байжээ. Энэ сонгууль нь 2015 оны сүүлээр явагдах парламентын сонгуулийн урьдчилсан сунгаанд тооцогддог аж.
Колинда Грабарь-Китарович Хорватыг хуучин Югославаас 1991 онд тусгаар тогтноход түлхэц үзүүлсэн Ардчилсан холбооны (HDZ) гишүүн юм. Гадаад хэргийн сайд асан Колинда Грабарь-Китарович НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажилладаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ