Парисын халдлага дохио байсан гэв

Франц оронд болж буй үйл явдлууд дэлхий дахины анхаарлын төв байна. Өнгөрсөн ням гаригаас эхэлсэн жагсаалуудад одоогийн байдлаар 3.7 сая хүн оролцоод байгаа тухай Францын дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Парис хотын төв гудамжуудаар терроризмын эсрэг нэгдэцгээе уриан дор Чарли Хебдо сэтгүүлийн редакцид хийсэн халдлагын амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх тайван жагсаал тус орны өнцөг булан бүрийг хамарсан юм.

Энэ үеэр гудамжинд жагсагчидтай хамт дэлхийн 40-өөд улс орны удирдагчид нэгдсэн юм. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Палестины автономит улсын ерөнхийлөгч Махмуд Аббас, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Испанийн ерөнхий сайд Мариано Рахои, Мали улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Грекийн ерөнхий сайд Антонис Самарас, Данийн ерөнхий сайд Хелле Торнинг Шмидт тэргүүтэй төр засгийн тэргүүнүүд Парист гарсан террорын эсрэг нэгдмэл байдлаа харуулж жагссан юм.

Жагсагчдын аюулгүй байдлыг хангах асуудалд Францын Дотоод хэргийн яамнаас онцгой анхаарч, улс орон даяар 50 мянга орчим цагдаа цэргийн албан хаагчид бэлэн байдалд ажилласан байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр цагдаагийн газраас “зэвсэглэсэн, онц аюултай” хэмээн эрэн сурвалжилж буй 26 настай Хаят Боумеддиене гэгч бүсгүй аль эрт Туркээр дамжин Сири улс руу гарсан гэнэ. Тэрээр “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд халдлага үйлдсэн Алжир ах, дүүсийн хамсаатан Амеди Коулибалийн найз бүсгүй аж. Гэвч Хаят Боумеддиене Парис хотноо сэтгүүлийн редакцид халдлага гарахаас хэд хоногийн өмнөФранцаас явсан нь тогтоогджээ.

Хэрэг явдлыг эргэн сануулахад Парист гурав хоног үгэлжилсэн террорист халдлагын улмаас 17 хүн амь үрэгдсэн юм. Алжир гаралтай Шериф болон Саид Коуачи нар өнгөрсөн лхагва гаригт “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд халдаж, 12 хүний амийг хөнөөсөн ба үүнээс нэг хоногийн дараа тэдний хамсаатан Амеди Коулибали гэгч Монруж дүүрэгт хоёр цагдааг буудаж шархтуулсан.

Үүгээр ч зогсохгүй тэрээр Шериф болон Саид Коуачи нарын төлөө өнгөрсөн баасан гаригт дэлгүүрт хүмүүсийг барьцаалан дөрвөн хүний амийг хөнөөсөн юм. Францын цагдаа нар Амеди Коулибали болонах дүү Шериф, Саид Коуачи нарыг устгасан билээ.

Мөн үүнтэй зэрэгцэн халдлагатай холбоотой худал үнэн нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цацагдсаар байгаа. Парисын халдлага үргэлжлэн Европын бусад орнуудад ч гарч магадгүй тухай мэдээлэл олон улс даяар цацагдаад байгаа аж.

Хэвлэлийнхний сонирхлыг хамгийн их татаж байгаа нь АНУ-ын нууц албадтай холбоотой задарсан мэдээллүүд гэнэ. Хэдэн сарын өмнө, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “Лалын улс” бүлгийн удирдлагын нууц захидлуудыг тайлж чадсан юм.

Тэднээс одоо Европт дүрвэгсдийн дүрээр дөрвөн бүлэгнэвтрэн оржээ. Парисын үйл явдал тэдэндхөдлөх дохио нь болох ёстой байсан гэнэ. Тусгай албаныханы гарт орсон видео дээр “300 спартанчууд” киноны кадруудаас Ромын түүхэн байшингуудтай эвлүүлэнтавьсан байв. Алан хядагчид Ромд аллага үйлдэх магадлал өндөр байгаа гэнэ.

“Хэн бидний эсрэг дайныг эхлүүлсэн билээ. Та нарын буруу. Үүний тулд та нар өндөр үнэ төлнө. Унтлагын өрөөндөө ч та нар тайван байхгүй” гэсэнүг видеог дагалдсан байв.

Тэгвэл ийм халдлагын сэрэмжлүүлэг авсан хэрнээ АНУ, Францын тусгай албадууд хоорондоо хамтран ажиллаж иргэдээ сэрэмжилж чадсангүй хэмээн тун их шүүмжлэлд өртөж эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ