Япон тэнгист ОХУ-ын хөлөг шатжээ


Японы зүүн эрэг орчимд ОХУ-ын “Тайган” хөлөг онгоц шатжээ. Тус хөлөг дээр 23 хүн зорчиж байсан аж. Аврах албаныхан тэдгээр хүмүүсээс 17 хүнийг эсэн мэнд аварсан бол дөрөв нь түлэгдлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Галын улмаас зургаан далайчин амиа алджээ. Хөлөг онгоц Камбож улсын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд хавч тээвэрлэж явжээ. Хавч ачсан “Тайган” хөлөг тавдугаар сарын 14-нд Сахалины Корсаков боомтоос Хоккайдо арлын хамгийн хойд хэсэгт орших Вакканай хотод ирсэн ажээ.
Гал гарсан шалтгааныг одоо хэлэх эрт байгаа хэмээн мэдээлсэн байна. Японд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Саппоро хот дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газар Вакканай хотын эрх баригчидтай байнгын холбоотой байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ