Өнөөдөр дэлхийн цахилгаан холбоо, мэдээллийн өдөр

1991 оны тавдугаар сарын 17 интернэт хэрэглэгч бүх хүний амьдралд чухал бөгөөд тэмдэглэлт өдөр болж,тодруулбал анхны интернэт-сервер (World Wide Web) бий болсон юм.
Тим Бернерс-Ли дэлхийн компьтерийн сүлжээ бий болгох тухай санаа, саналаа анх дэвшүүлсэн бөгөөд 1989 онд WWW төсөл хэрэгжиж эхлэжээ. Гэвч Тим NeXT компьютерт орох боломжтой болсон нэг жилийн дараа л төслийг нарийн боловсруулж эхлэсэн байна. Энэ нь сүлжээний интернэт-сервер, браузер (Интернэт-хуудсыг үзэх хэрэгсэл) болон редактор болсон юм.
Ингэсний дараал Бернерс-Ли-гийн санаа хэрэгжих боломжтой болжээ. 1991 оны тавдугаар сарын 17-нд төслийг гүйцээн боловсруулж, CS хороонд танилцуулжээ. Чухамхүү тэгэхэд л анхны интернэт-сервер бий болж, WWW хуудасны стандартыг батласан байна.
1991 оны туршид Европболон АНУ-ынбусад судалгааны төвд нэвтэрчээ.1992 оны арваннэгдүгээр сар гэхэд 26 сервер байсан бол, 1993 оны сүүлч гэхэд энэ тоо ихээхэн нэмэгдэж, 200 гарчээ. 1995 онд WWW маш их цар хүрээтэй болсон учир, түүнийг “сонирхогчийн сүлжээ” гэж хэлэх аргагүй болсон байна. Өнөөдрийн байдлаар,2,7 тэрбум хэрэглэгч интернэтэд орж, серверийн тоо асар олон болж, улам нэмэгдсээр байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ