Нэг жил комд байсан залуу мөнгөний үнэрээр сэргэжээ

Хятадын Шензен хотын оршин суугч, 30 настай Шиао Ли бараг долоо хоног унталгүй явсны улмаас комд орж, нэг жил гаруйн хугацаанд сэргээгүй ажээ. Шиао Ли бизнесийн шинэ санаа олох гэж интернэт кафед тасралтгүй сууснаар мэдрэлийн ядаргаанд орсон гэнэ.

Азаар Ли тун гайхалтай тохиолдлоор “зүүднээсээ” сэрээд байна. Тэрбээр дэлгүүрт кассчин хийдэг байсан болохоор ар гэрийнхнийх нь саналаар нэгэн арга туршиж үзсэн гэнэ.

Ингээд эмнэлгийн сувилагч бүсгүй Лигийн ой санамжийг сэргээх зорилгоор 100 юанийн дэвсгэртийг үрчийлгэж нугалаад дуугаргаж гарсан байна. Мөн хамар нь доор нь аваачиж үнэрлүүлсэн гэнэ. Ингээд тун удалгүй Ли хуруунуудаа хөдөлгөж, нүдээ цавчиж эхэлжээ.

“Би 20 жил эмнэлэгт ажиллахдаа ийм гайхалтай тохиолдол хараагүй. Тухайн хүнд дэндүү танил болсон дуу авиа, үнэр нь хүчтэй сэргээгч байдаг” гэж доктор Лиу Тан ярьжээ. Шиао Ли одоо эдгэрч, эмнэлгээс тун удахгүй гарах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ