Чарли Хебдо дахин шогложээ

Халдлагад өртөж дэлхий дахины анхааралд ороод байгаа “Charlie Hebdo" сэтгүүл лалын шашинтнуудын шүтээн болох зөнч Мухамедийг дахин шогложээ.
Халдлагын дараа тус сэтгүүл шинэ дугаараа тасалдуулахгүй гаргах, тэгээд ч зогсохгүй нэг сая хувьд хүргэн хэвлэх тухайгаа мэдэгдсэн юм.
Энэхүү шинэ өнөөдөр уншигчдын гарт хүрэх ба хавтасны зурагт “Би Чарли” гэж бичсэн лоозонг барин уйлж буй лалын шашны Зөнч Мухамедыг дүрсэлсэн байна.
“Амьд үлдэгсдийн дугаар” гэж нэрлэгдээд буй энэхүү тусгай дугаарыг 300 сая ширхгээр хэвлэн, гадаад орнуудаас захиалга их ирж байгаатай холбоотойгоор нийт 16 хэл дээр орчуулан, 25 улс оронд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ