Ункайн дэвсэг бол үүлэн дээрх газар мөн

Японы Хоккайдо арлын Томаму рашаан сувиллын газарт байдаг Ункайн дэвсэг бол уулын дээд оргилд, заримдаа үүлэн дээр байдаг хосгүй нэгэн сайхан дэвсэг газар юм. Эндээс хөвөн цагаан үүлний сэтгэл булаам дүр төрхийг харах боломж жуулчдад олддог.
Ункайн (японоос орчуулвал “үүлэн тэнгис”гэсэн үг юм) энэ хосгүй үзэгдэл нь Томаму хотхоны рашаан сувиллын газарт жуулчдыг татсаар олон жил болж байгаа ажээ.
Энэ нутгийн байгалийн халуун рашаан хийгээд шөнө нь өдөр болж хоромхон хувирдаг хэдхэн цагийн хугацаан дахь температурын ялгаа нь уулархаг нутгийн дээр цав цагаан үүл үүсгэдэг ч, энэ хосгүй үзэгдлийг цөөхөн хүн л харсан юм.
Энэ байдлыг сонирхон харахын тулд жуулчид бүр өглөөгүүр уул руу Ункайн дэвсэгт авирч, бүр үүлний тэнгисээс дээр гардаг байна.
Жуулчид есдүгээр сарын сүүлч хүртэл зуны саруудад л энд ирж болох бөгөө дэнэ хугацаанд үүлэн тэнгисийг цаг хугацааны барагцаалвал 40%-д нь л ажиглан харж болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ