Хятадын өмнөд нутагт мөндөртэй аадар орж, олон арван хүн амь үрэгджээ

Хятадын өмнөд нутагт мөндөртэй адар бороо орсны улмаас 33 хүн амь үрэгдэж, бас 12 хүн сураггүй болсныг Синьхуа агентлагмэдээлжээ.
Тавдугаар сарын 14-нөөс энэ нутагт их аадар бороо орж байгаагаас үербууж,хөрс гулссан байна.
Гуандун мужид байгалийн гамшигттаванхот, түүний дотор засаг захиргааны төв Гуанжоу хот, түүнчлэн 173тосгон өртжээ.Гол, мөрнүүд эргээсээ хальж, Вэйзян мөрний сав газарт сүүлийн зуун жилд болж байгаагүй үерболсон байна.Энэ үеэр 650 мянга орчим хүн хэлмэгдэж, 2675 байшин барилга өртжээ.
Шаогуань хотод хамгийн их тунадас унасан байна. Цаг уурчдын хэлж байгаагаар,аадар бороо тавдугаар сарын 18,19-нд үргэлжлэн орох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ