Европын холбоо Малид 520 сая еврогийн тусламж үзүүлнэ


Европын холбооны хандивлагч орнууд Брюссельд Малид үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэхээр хуралдаж байна. Хурлын дүнд тус улсын сэргээн босголтод 520 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Европын холбооний хандивлагч орнуудын өнөөдөр танилцуулсан хурлын дүнгээр Мали улсын Засгийн газарт шаардлагатай байгаа зээл тусламжийн 10 гаруй хувийг нь буюу 520 сая еврогийн тусламжийг олгохоор болсон байна. Малигийн засгийн газар улсаа бүрэн сэргээхийн тулд 4,3 тэрбум евро шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Европын Комиссийн ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо энэ удаагийн тусламж Баруун Африкийн Мали улсыг тогтвортой байлгах, ардчилал, хөгжин цэцэглэлтэд нь дэм болно гэдгийг хэлж байсан юм. Оны эхэнд буюу 1 дүгээр сард Франц улс цэргээ оруулж Малигийн босогчдыг дарснаас хойш анх удаа Европын удирдагчид Малигийн асуудлаар хуралдаж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ