Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хоригдол нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хоригдол Рам Кали Энэтхэгийн умард нутгийн Уттар-Прадеш муж улсын засаг захиргааны төв Лакхнау хотын шоронд нас барсан байна.
Тэр саяхан 107 нас хүрснийг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, Рам Кали нас дээр гарснаас үүдэлтэй өвчнөөр нас барсан байна.
Тэр хүн амины хэрэгт хамсан оролцсон хэргээр шийтгүүлэн, ял эдэлж байжээ. Үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэн үзэх шгалтгаантай байсан учир, тэр өршөөлд хамрагдах ёсгүй байсан аж. Хоригдох ял сонсохоосоо өмнө санваартан байсан 108 настай Бриж Бихари Пандейг насыг нь бодолцон саяхан Уттар-Прадеш муж улсын шоронгоос өршөөлөөр суллажээ.
Тэр дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр 2009 онд шийтгүүлсэн байна. Ял эдэлж байхдаа Пандей дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хоригдолд тооцогдож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ