Европын холбоо Кипрт нэг тэрбум еврогийн зээл олгоно

Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх зөвлөл санхүүгийн хүндхэн байдалд орсон Кипр улсад гурван жилийн хугацаатай нэг тэрбум еврогийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Эндээс эхний ээлжинд 86 сая еврог ойрын хугацаанд Кипр улсад шилжүүлэхээр болсон байна.
Энэхүү зээл нь Олон улсын валютын сан, Европын тогтворжуулалтын механизмаас үзүүлж буй 10 тэрбум еврогийн нэг хэсэг юм. Тусламжийг улс орны санхүүгийн системийг тогтвортой болгох, хүн амын амьжиргааны түвшинг хэвээр хадгалахын тулд эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд чиглүүлэх аж.

өнгөрсөн нэг сарын хугацаанд Кипр улс хэзээ ч хүрч байгаагүй хүндхэн байдал хүрсэн билээ.Харин энэ зээл тусламжийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн хүндэрлээсээ гарна хэмээн найдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ