Бөхийн дэвжээ,өмсгөл өөрчлөгдөнө

Дэлхийн бөхийн нэгдэл (United World Wrestling)-ээс мэдээлснээр бөхийн спорт ойрын үед нэлээд өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэнэ.

Тухайлбал 1972 оноос хойш хэрэглэж ирсэн улаан-шар өнгийн дэвжээг хар хөх-улбар шар өнгөтэй болгож,өмсгөлийн өнгө, дизаиныг өөрчилж, шүүгчдийн хувцсыг поло цамц, өмд болгох ажээ.

Гэхдээ энэхүү өөрчлөлтийг 2015 оны сүүлчээр батлах юм.Түүнчлэн тивүүдийн бөхийн хороог United World Wrestling – Africa, United World Wrestling – Americas... гэх зэргээр нэрлэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ