Засгийн газар хуралдана

Шийдлийн Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт ээлжит хуралдаанаа хийж байхаар болсон юм. Энэ дагуу Засгийн газрын ээлжит хуралдаан үдээс хойш товлогджээ. Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт ил болоогүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Засгийн газар 10 гаруй асуудлыг хэлэлцсэний дотор хамгийн анхаарал татахуйц нь Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл байсан юм.
Уг хуулийг дээрх хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ