Японтой байгуулах хэлэлцээрийг дэмжжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Эхнийх нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл юм байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлсон урт, дунд хугацааны бодлогууд олон батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй аж.
Энэ нь Засгийн газар солигдох бүрийд бодлого өөрчлөгддөгтэй холбоотой юм байна. Тэгвэл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл нь урт удаан хугацаанд хэрэгжих, аль ч улстөрийн хүчин сонгуульд ялсан байлаа тухайн баримт бичигт туссан ажлууд хэрэгжиж байхаар төсөлд тусгасан нь давуу аж. Гэхдээ бас бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох шаардлага байна гэж бүлэг үзэн, УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ