АНУ-д Торнадо хар салхины улмаас зургаан хүн амиа алдав

АНУ-д жил бүрийн өдийд хар салхины аюул үлэмж нэ­мэгд­дэг. Өчиигдрөөс АНУ-ын Техас мужийг Торнадо хар салхи бүхэлд нь нөмрөн авч, асар их хохирол учруулжээ. Хамгийн сүүлд ирүүлдсэн мэдээгээр тус мужид хар салхинаас болж зургаан хүн амь насаа алдсан байна. Цаг уурчдын мэдээлс­нээр хар салхины голомт Гранбригаас 110 км-ийн зайд Дал­лас хотод хүчээ авсан бай­на.

Шуурга замдаа таарсан бүх­нээ хуу хаман одсоор 500 гаруй байшин сүйтгэж, эдийн засагт асар их хохирол уч­руул­жээ. Ирэх өдрүүдэд хар салхи­ны тархалт Техасын бүх хо­тод хүрч, ширүүсэх төлөвтэй бай­на. “Ассошейтэд Пресс” агент­лагийн мэдээлснээр шуурга 8.1 сая ам.долларын гамшиг дагуулсан гэлээ. Өнөөдрөөс эргэн гамшгийг арилгах ажлууд хийгдэж эхлээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ