Обама Сирийг химийн зэвсэг хэрэглэж буй нотлох баримттай танилцжээ


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирид химийн зэвсэг хэрэглэж байгаа гэсэн нотлох баримттай танилцсан тухайгаа ярьжээ. Тэрбээр энэ тухайгаа Туркийн ерөнхий сайдтай уулзсан уулзалтынхаа дараагаар олон нийтэд ярьсан байна. Америкчуудын олсон баримт нотолгоо нь нэлээд дэлгэрэнгүй, тодорхой, баттай мэдээлэл гэнэ.
Сиричүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэл тарсны дараахан ВВС агентлагийн баг бүрэлдэхүүн болон АНУ, НҮБ-ын мөрдөгчид Сирид ажиллаж эхэлсэн. Тухай үед босогчид “Засгийн газрын цэргүүд бидний эсрэг хорт хий ашиглаж байгаа. Энэ төрлийн хорт хийг нэг бус удаа ашигласан” хэмээн мэдээлсэн юм. Тэр цагаас эхлэн босогчид ч мөн ялгаагүй химийн хүчтэй хор хэрэглэх болсон аж. Энэ хэргийн талаар олон улс санаа зовинож байсан ч хараахан баттай нотлох баримт олж илрүүлж чадахгүй байсан.
АНУ өмнө нь Сирид хэд хэдэн удаа хатуу анхааруулж, химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд “улаан зурвас” зөрчсөн хэмээж арга хэмжээ авах тухайгаа сануулж байлаа. Ерөнхийлөгч Барак Обама “ Манай ажиглагчдын бидэнд ирүүлсэн мэдээллээр сиричүүд яах аргагүй химийн зэвсэг хэрэглэлээ. Одоо бидэнднотлох баримт хангалттай бий. Ирүүлсэн мэдээллээс бид химийн зэвсэг хэрэглэж байгааг харсан” гэв.
Харин одоохондоо сиричүүдэд ямар арга хэмжээ авах талаах хараахан тодорхой болоогүй байна .Ямартай ч АНУ, НҮБ болон олон улсын зүгээс химийн зэвсэг ашигласан сиричүүдэд хатуухан арга хэмжээ авах нь тодорхой болов.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ