АНУ Украины армид зэвсэг нийлүүлж эхэлнэ

Украины зүүн бүсэд болж буй зэвсэгт мөргөлдөөнд АНУ-ын болон НАТО-гийн цэргийн хүч огт оролцоогүй гэдгийг АНУ-ын төрийн департаментийн тэргүүн Джен Псаки албан ёсоор мэдэгдэж байлаа. Гэхдээ Бельги улсад суух Украины элчин сайд Игорь Долгов энэхүү хүч тэнцвэргүй зэвсэгт мөргөлдөөнд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг НАТО-гийн түншүүдээсээ хүссэн гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мөргөлдөөн нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Мариуполь хотыг их буугаар буудаж эхэлснээр улам хурцдаж, олон энгийн иргэд суманд шархадаж, амь насаа алдсан байна.

Сүүлийн долоо хоногт Украины армийн хүлээж буй ноцтой хохирлыг судалж үзсэний үндсэн дээр Обамагийн засаг захиргаа Украины армид зориулан зэвсэг нийлүүлэх шийдвэрийг гаргаж магадгүй байгаа аж. “Америкийн Ерөнхийлөгчийн тамгын газар, БХЯ болон АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, НАТО-гийн Европ дахь төвийн генерал Филип Бридлав нар энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илрэхийллээ” хэмээн Нью Йорк Таймс сонины сайтад бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ