Нью Орлеансд 19 хүнийг буудаж шархдуулсан этгээдүүд ах дүүс байжээ

Өнгөрсөн долоо хоногот АНУ-ын Луйзиана мужийн Нью Орлеанст буутай этгээдүүд жирийн иргэд рүү гал нээж 19 хүнийг хүнд шархдуулсан. Азаар хүний амь нас эрсдээгүй өнгөрсөн. Энэ хэрэг явдал ээжүүдийн баярын парад болж байх үед болсон.Нью Орлеанс хотын цагдаагийн газраас мэдээлснээр гурван сэжигтэй этгээдийг баривчилсан байсан. Харин байцаалтын явцад гэм буруутай этгээдүүдийг олж тогтоосон байна. Хэрэгтэн этгээдүүд ах дүүс бөгөөд 19 настайАкейн Скотт болон түүний ах 24 настай Шевн Скотт нар байжээ. Тэд өөр, өөр төрлийн зэвсэг ашигласан болох нь мөнтогтоогдсон. Гэрчүүдийн мэдээлснээр Френчмен, Виллере гудамжны булангаас зэвсэгт этгээдүүд гал нээжээ. Ах дүү Скоттынхныг хэрэг үйлдсэний дараа өөр хот руу шилжсэн байхад нь цагдаагийн ажилтнууд баривчилсан байна.

Цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар халдлага болох үед баярын жагсаалд оролцохоор 200 гаруй хүн цугларсан байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ