Умард Солонгос Америкт дайн зарлана гэв

БНАСАУ-ын Улсыг батлан хамгаалах хороо АНУ-ын эсрэг хэзээ ч дайн зарлахад бэлэн хэмээн мэдэгджээ. Тэрхүү мэдэгдэлд БНАСАУ-ын эсрэг АНУ-ын империалистуудын явуулж байгаа бодлогын хариуд Солонгосын ард түмэн илүү харгис хариу барих цаг боллоо гэсэн аж. Учир нь тэдний АНУ-тай хийж байсан хэлэлцээр амжилтгүй болж, умард Солонгосын эсрэг шинэ хориг тавих болсон байна.

Тиймээс Америкийг алдаагаа засахыг уриалж, хэрэв эсэргүүцвэл Вашингтоны эсрэг босч дайтахад бэлэн юм байна. Ингэхдээ цөмийн зэвсэг, хуурай замын болон тэнгисийн цэрэг, усан доогуур явагч хөлөг, агаарын, кибертехникийн зэвсэг ашиглахад бэлэн байгаа гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ