Амийг амиар

"Исламын улс" бүлэглэлд олзлогдоод байсан Йорданы нисгэгчийг амьдаар нь шатааж хөнөөсөн харгис үйлдлийнхээ бичлэгийг тэд олон нийтийн сүлжээнд цацаад байгаа. Тэгвэл энэ харгис, хүн ёсны бус үйлдлийнх нь хариуд Йордан улс зүгээр өнгөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Тус улсын нийслэл Амман хотын төв талбайд жагсагчид Муаз аль-Касасбехын өшөөг авахыг засгийн газартаа уриалж, Йорданы шоронд байгаа хэт даврагсдыг бүгдийг нь олны өмнө цаазлахыг шаардсан юм.
Тэгвэл засгийн газар нь шаардлагыг уриалгахан хүлээж авч улсынхаа шоронд ял эдэлж байгаа Аль Каидагийн хоёр гишүүн, Исламын улсын 3 гишүүнийг цаазлаад байна. Мөн цаашид "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч байгаа олон улсын эвсэлтэй хамтрах ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Ингээд ч зогсохгүй амийг амиар гэдэг уриаг ажил болгон олзлогдсон хэт даврагсдыг бүгдийг цаазлах болно гэдгээ зарласан юм.
Мөн лалын хэт даврагсадтай холбоотой хүмүүсийн мэдээллийг өндөр үнээр худалдаж авахаар болжээ. Тэгвэл Йорданы олон иргэд сайн дурын хөдөлгөөн өрнүүлж хөрш зэргэлдээх Сири, Иракт очиж "Исламын улс"-тай тулалдаж буй курдууд болон Сири, Иракийн засгийн газрын цэргүүдийн эгнээнд элсэхээ мэдэгдсэн байна. Сайн дурынхныг Йорданы армиас зэвсэглэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ