Умард Солонгос пуужин харвалаа

Умард Солонгос ням гаригийн шөнө Япон тэнгис рүү ойрын тусгалтай таван пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагийн мэдээлснээр бол хөлөг онгоц эсэргүүцэх пуужин харвах сургуулилтыг удирдагч Ким Чен Ун өөрөө биечлэн удирджээ.

50 минутын хугацаанд тус улсын дорнод нутгийн Вонсан хотын орчмоос харвасан таван пуужин200 км нисээд Япон тэнгист унажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ