Хэт даврагчид хойчоо бэлтгэж, ахмадаа цаазалж байна

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үе залгамжлах хэт даврагч хүүхдүүдийг бэлтгэж байна. Тэд долоогоос дээш насны хүүхдийг тусгай сургуульд элсүүлэн авч бэлддэг ажээ. Иракт ийм тусгай сургууль 80 орчим байдаг гэнэ. Энэ талаар тэдний барьцаанд байгаа сэтгүүлч Жон Кантли мэдэгдсэн юм. Хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр энэ бүлэглэлд нэгддэг бөгөөд “Халифын вант улс” бүлэглэлийн анхдугаар чуулганы үеэр бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади өөрийн хүсэлтээр элссэн хүмүүст алтан зоос өгнө гэж байсан юм. Энэхүү бүлэглэл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэдээлснээр 120 мянгаас олон дайчинтай юм байна.

“Халифын вант улс” бүлэглэл ийнхүү залгамж хойч үеэ бэлтгэхийн зэрэгцээ өндөр настай дайчнаа олны өмнө цаазалсан тухай“Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Учир нь цаазлуулсан дайчин болох Алдбса нь 62 настай байсан бөгөөд түүнийг олзны хүн болохоос урьдчилан сэргийлж ийм арга хэмжээ авчээ. Ахмад дайчин Алдбса 40 гаруй тулаанд оролцож байсан юм байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ