В.Путин Египетийн Ерөнхийлөгчид ер бусын бэлэг барьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Египет улсад даваа гарагт төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр орны худалдааны хамтын ажиллагааг сайжруулахын тулд Абдель Фаттах Аль-Сисид ер бусын бэлэг барьсан байна.

Хоёр орны ерөнхийлөгч хоёр орны худалдааны хамтын ажиллагаагаа сэргээн сайжруулахад гол анхаарлаа хандуулах болно хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Гэхдээ тэдний хэлэлцээрийн ширээнд суух хамгийн том гэрээ хэлэлцээрийн нэг нь олон тэрбум еврогийн зэвсгийн наймааны хэлэлцээр аж.

АНУ Египетэд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасны дараа ОХУ-ын эрх баригчид тус улсад зэвсгийн наймаагаа улам нэмэгдүүлэх арга замыг хайж байгаа гэж олон улсын хэвлэлд мэдээлж байна.

ОХУ Украины хэрэгт хөндлөнгөөс оролцсонтой холбоотойгоор барууны орнууд, Европын холбооны зүгээс хориг арга хэмжээ авсан. 2014 он эхэлснээс хойш ам.долларын эсрэг рублийн ханш 50 хувиар унаж, эдийн засгийн хүнд байдалд орсон энэ үед Ерөнхийлөгч В.Путин Египет улсад айлчилж байгаа нь ОХУ олон улсаас тусгаарлагдаагүй болохыг харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм. В.Путинхоёр орны худалдааны хамтын ажиллагааг сайжруулахын тулд Аль-Сисид калашников буу бэлэг болгон өгсөн тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Э.Лхагва

СЭТГЭГДЭЛ БИЧИХ