Сөрөг хүчний лидер таван жилийн ял сонслоо

PKR намын дарга Шадар сайд асан Анвар Ибрахимыг Малайзын Холбооны шүүх ижил хүйстэнтэй явалдсан гэх үндэслэлээр шүүхэд дуудаад байв. Уг хэргийг хэлэлцээд түүнийг чанга дэглэмтэй хорих ангид таван жил хорих ялыг ногдуулсан байна.

Анвар Ибрихам нь өөрийн туслах болох залуу эртэй дотно харилцаатай байсан нь илэрчээ. Тэрээр өмнө нь мөн авлигын хэргээр зургаан жилийн ял авч байжээ. Харин энэ удаагийн шийдвэр түүнд болон сөрөг хүчинд хүнд цохилт болж байгаа аж.

Малайзад ижил хүйстэнтэйгээ явалдах хэрэгт холбогдвол хуулийн дагуу 20 хүртэлх жилээр хорих ял оноодог гэнэ. Учир нь тус улсын хүн амын ихэнхийг Лалын шашинтнууд эзэлдэг. Тиймээс энэ нь хууль бус үйлдэл юм байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ