Хойд Солонгос зэвсгийнхээ чадлыг нэмлээ

Умард Солонгос зөөврийн пуужингийнхаа тоог 200-гаар нэмсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд нийтэлжээ. Эдгээр нь алсын зайн тусгалтай, тийрэлтэт пуужин юм байна. Энэ мэдээллийг Пентагон “богино зайны 100 ”Scud”, дунд зайны 50 “Nodong”, алсын тусгалтай 50 ширхэг “Musudan”-аар зэвсгээ олшруулсан” гэж баталгаажуулсныг Ионхап агентлаг уламжилжээ. Гэхдээ зарим эх сурвалж нэмэгдсэн пуужингийн тоо 200 биш 94 гэснийг олон улсын мэдээллийн хэрэгслүүд дамжуулав. Солонгосын хойгийн түгшүүртэй байдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн ч хоёрдугаар сард умардууд алсын тусгалтай “Taepodong” пуужин туршсан нь дайн өдөөх гэсэн оролдлого гэж АНУ тэргүүтэй барууны хүчин үзсэн юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ