2.6 тэрбум жилийн настай ус газрын гүнээс олдлоо

2,6 тэрбум жилийн настай гэж таамаглаж байгаа ус уурхайн гүнээс 2 км-ын дороос олджээ. Торонтогийн их сургуулийн газар зүйн, шинжлэх ухааны мэргэжилтнүүд 1980 оноос эхлэн газар доорхи судалгааг хийсээр иржээ.
Канад улсын Тимминс хотын ойролцоо орших цайр болон зэсний уурхайгаасэртний усыг илрүүлсэн байна. Харин ийм тохиолдолХойд Африкт бас гарч байсан юм.
Алтны уурхайгаас 2,8 км доошоо газрын гүнээс 1,7 сая жилийн настай ус олдож байсан ба олон мянган жилийн турш химийн урвалд орсныг тогтоосон юм.
Судлаачид“Ганцхан дэлхий дээр амьдрал байгаагүй юм байна. Магадгүй Ангараг гариг дээр ч амьдрал байсан байх магадлалтай” гэж үзэж байгаа юм.
С.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ