Жэки Чаны хүү суллагдлаа

Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү 32 настай Жейси Чан болон Тайванийн нэрт жүжигчин Кай Ко нар өнгөрсөн оны наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэргээр Бээжингийн цагдаагийн газарт саатуулагдсан юм. Цагдаагийнхан Жейси Чаны гэрт нэгжлэг хийхэд 100 грамм марихуан олдсон билээ.
Шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын 10-нд гарсан бөгөөд Жейси Чанд зургаан сарын хорих ял, 322 ам.долларын торгууль оноожээ. Гэхдээ Жейси Чаны мөрдлөгийн үеэр хоригдсон хугацааг тооцсон тул өнөөдөр суллагдаж байгаа юм байна. Энэ талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ