АНУ-д галт тэрэгний томоохон осол гарлаа

АНУ-ын Коннектикут мужид галт тэргүүд хоорондоо шүргэлцсэн томоохон осол гарчээ. Ослын улмаас 60 орчим хүн бэртсэн байна. Тэдгээрээс таван хүний биеийн байдал нэлээд хүндхэн байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Осол Нью-Йорк хотын орчимд гарсан бөгөөд аз болоход хотын төвөөс зайдуухан газарт болжээ. Хэрэв хот дотор ийнхүүосол гарсан бол их хэмжээний хохирол учирч олон хүний амь нас эрсдэх байсан хэмээн ослын газарт ажилласан цагдаа, онгцгой албаныхан ярьж байна.

Тус галттэргэнд 250 гаруй хүн зорчиж байсан аж. Зорчигчид “Галт тэрэг шүргэлцэж эхлэх үед бараг л амьд үлдэхгүй нь гэж бодож байсан. Аз болоход нэг ч хүн амь үрэгдээгүй ньбурханы ивээл байлаа” хэмээн ярьцгааж байна. Галт тэрэг Нью-Йоркоос Бостон орох чиглэлд зорчиж байжээ.

Хэргийн газарт ажиллаж байгаа мөрдөгчдийн хэлж буйгаар галт тэрэгний замыг буруу чиглүүлснээс ийнхүү хоорондоо шүргэлцсэн. Ерөнхийдөө механик ажиллагааг сайн хийгээгүйгээс үүдэлтэй хэмээн тайлбарлалаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ