Египет улс цаазлагдсан 21 залуугийнхаа өшөөг авахаар Ливи рүү агаарын дайралт хийлээ

Египетийн христийн шашны коптик урсгалыг шүтдэг 21 залууг Ливи дэх Газрын дундад тэнгисийн эрэгт цаазалсан аймшигт явдал гараад байгаа. “Исламын улс” бүлэглэлийн Ливи дэх гишүүдийн үйлдсэн энэ харгислалын хариуд Египет даяар долоо хоногийн гашуудал зарлаад байгаа.

Тэгвэл өнөө өглөө яаралтай хуралдсан Египетийн засгийн газар шуурхай шийдвэр гаргаж Ливи дэх “Исламын улс” бүлэглэийн байрлалуудад агаарын хүчтэй цохилт хийсэн байна.

Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах эл Сиси ард түмэндээ хандан үг хэлсэн бөгөөд “Исламын улс” бүлэгтэй эвлэршгүй дайн зарлаж, Арабын лигийн бусад орнуудад хаа таарсан газар нь өчиггүй устгахыг уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ