Исламын улс ийм л болгож байна

{!!!left!!!}Сири, Ирак тэр ч бүү хэл Африкт Ливи улсын нутаг дэвсгэрт "Исламын улс"-ын эсрэг ширүүн тулалдаан хором бүрт өрнөсөөр байгаа.

CNN агентлаг Ойрхи Дорнодод өрнөж буй дайны бодит байдлыг гэрэл зургаар сурвалжлан уншигчдадаа хүргэсэн байна.

"Исламын улс" бүлэглэлийн хүний ёсноос гажууд авирлалт дэлхий дахиныг цочроож байгаа.

Тэгвэл тэдний эсрэг мөр зэрэгцэн тулалдаж буй, ирак, курд, сири үндэстний цэргүүдийг энэ гэрэл зургууд дээр харуулжээ.

Кобани хотын дэргэдэх толгод дээр "Исламын улс"-ын дайчид тугаа хатгажээ. Кобани хот нь Иракийн курдуудын "Исламын улс"-ын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болон хувираад байгаа.

Сирийн нутгийн хойд зүгт, Туркийн хилтэй ойролцоо орших Кобани хотыг есдүгээр сарын дундаас хойш "Исламын улс"-ын дайчид эзлэн авахаар ширүүн дайралт хийсэн юм. Хэдэн сарын турш Курдын автономит улсын дайчид Кобани хотыг хамгаалан тулалдан алан хядагчдын өөдөөс эвслийн орнуудын агаарын хүчний дэмжлэгтэйгээр ширүүн эсэргүүцэн тулалдсаар байна.

Ирак дахь курдын автономит улсын цэргүүд. Иракийн Киркук хотод болж буй ширүүн тулааны зам дагуу.

Курдууд нь төр улсгүй дэлхийн хамгийн том үндэстэн. 30 сая орчим курдууд Иран, Ирак, Сири, Туркийн нутагт тархан амьдардаг. Ирак дахь курдууд нь удаан хугацаанд тэмцсэний эцэст тус улсыг эзлэн авсан АНУ-ын дэмжлэгтэйгээр автономит эрх олж аван өөрийн гэсэн засгийн газар армитай болоод байна.

Иракийн үндэсний цөөнх болох язидисчууд тулааны талбараас зугтан курдын цэргийн хамгаалал дор аврал эрэн ирсээр байна.

Иракийн нийслэл Багдадаас хойд зүгт 60 км-ын зайд орших Садияа хотод Иракийн арми болон "Исламын улс"-ын дайчид ширүүн тулалдаж байна.

Хэдэн жилийн өмнөөс Сирийн засгийн газрын эсрэг тулалдаж иргэний дайнд улс орноо хүргэсэн "Сирийн чөлөөт арми" хэмээх байгуулагын цэргүүд. Тэд одоо "Исламын улс"-ын эсрэг Засгийн газрын цэргүүдтэйгээ хамт мөр зэрэгцэн тулалдаж байна.

"Исламын улс"-ын дайчид пикап буюу тэвштэй жийп дээр автомат буу суурилуулж тулаанд ордог. Хар хурдаараа давхилдаж пулемётоор шүршин дайрдаг тул өөдөөс нь тулалдаж байгаа хүмүүсийн зоригийг үхүүлдэг, юу юугүй эргэн тойрноор орж ирж довтолдог тул тун хэцүү хэмээдэг тухай өрнөдийн хэвлэлүүдэд бичсэн байдаг.

Иракийн засгийн газрын тусгай хүчний цэргүүд

Кобани хотын ойролцоох толгод дээр "Исламын улс"-ын дайчдын байрлалд агаарын цохилт хийж байна.

Курдын сайн дурын дайчид тулаанд орохоор явж байна.

Кобани хот, АНУ-ын агаарын хүчний довтолгоо.

Туркийн өмнөд хилийн ойролцоо Сурук хэмээх сууринд Курдууд тулаанд амь үрэгдсэн эрчүүдээ оршуулж байна. Туркд оршин суудаг курдууд Засгийн газраа цэрэг хөдөлгөн Сирийн хойд нутагт оруулж курдын цэргүүдэд туслахыг уриалсан боловч тэд хөдлөөгүй. Туркийн ерөнхий сайд Эрдоган хил дагуух цэргийн баазуудаа эвслийн хүчнийхэнд ашиглахыг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг худлаа гэдгийг баталсан билээ.

Туркийн Сурук суурин дахь Туркийн армийн цэргүүд харуулд гарч байна. Туркийн засгийн газар Сирийн нутагт цэрэг оруулбал "Исламын улс"-ын байдал ихэд хүндэрнэ гэлцдэг боловч үүнээс болж Сири Туркийн хоорондын хямрал гүнзгийрнэ хэмээн хоёр улс хоёул ийм явдлаас жийрхсээр байгаа юм.

Иракийн агаарт түлшээ цэнэглэж буй АНУ-ын агаарын хүчний онгоц

Филиппиний тэнгисээс Персийн буланд ирсэн АНУ-ын байлдааны хөлөг онгоцноос Сири дахь "Исламын улс"-ын байрлал руу томагавк пуужин харваж байна.

Сири-Туркийн хил дээр дүрвэгсэд сая саяараа цугларсаар.

Миномётоор буудаж буй Курдын цэрэг

Ирак дахь Курдын автономит улсын Пешмерга бүлэглэлийн дайчид "Исламын улс"-ын эсрэг тулалдаж байна.

Иракийн засгийн газрын цэргүүд, сайн дурынхан Амерли сууринг бүслэн "Исламын улс"-ын дайчдыг устгаж чөлөөлсөн баяраа тэмдэглэж байна.

Иракийн Дияала мужид тулалдаж буй Курдын автономит улсын цэргүүд

Хойд Иракийн хамгийн том хот Мосулын ойролцоох далан. Стратегийн маш чухал энэ газрыг "Исламын улс"-ын дайчид эзлэн авсан. Түүний дараа Курдын автономит улсын цэргүүд болон АНУ-ын агаарын хүчний дэмжлэгтэйгээр Иракийн арми ширүүн тулаан хийж чөлөөлсөн юм. Далангийн ойролцоо эргүүлд гарч буй Курд болон Иракийн дайчид.

Курдын танкууд.

Мосул хотоос дайны хөлд үрэгдэлгүй зугтааж яваа иргэд. Тэдний олонх нь Христийн шашинтнууд.

Сирийн сөрөг хүчнийхэн өнгөрсөн жилүүдэд Засгийн газрынхаа цэрэгтэй тулалдаж байсан бол одоо "Исламын улс"-ын эсрэг засгийн газартайгаа нийлэн тулалдаж байгаа. Сирийн Дума хотын төлөөх тулалдааны үеэр шархдсан босогчдын цэргүүдийг Засгийн газрын армийн эмнэлэгт авчран эмчилж байна.

Америкчуудын эмхлэн байгуулж, сургасан Иракийн шинэ армийн цэргүүд. Тэд "Исламын улс"-ын эсрэг хамгийн урт удаан хугацаанд хамгийн ширүүн тулаанд орж байгаа.

Киркук хотын ойролцоо тусгаар тогтнолын асуудлаас үе үе хоорондоо мөргөлдөөн үүсгэдэг Иракийн болон курдын цэргүүд хамтдаа явна. Курдын автономит улсын танк ба түүн дээр суусан Иракийн армийн цэргүүд.

Иракийн Мосул хотын ойролцоох дүрвэгсдийн лагерь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ