Коран судрыг гутаасан хятад эрийг арабууд шийтгэнэ

Пакистаны Кашмир хотод нэгэн Хятад эр коран судрыг гутаан, доромжилсон хэмээн буруутгагдаж хоригджээ. Хоригдож буй хүний нэрийг бүтээр нь зарлаагүй бөгөөд ноён Ли хэмээн дуудаж байгаа ажээ. Тэрбээр тус улсад баригдаж байгаа барилгын томоохон төсөл дээр ажиллаж байсан юм.
ВВС-д мэдээлэл өгсөн цагдаа нар “Ноён Ли өөрийгөө бүлэг танхай этгээдүүдээс хамгаалахын тулд тэдэнтэй зодолдсон” гэж мэдүүлсэн гэлээ. Харин хэрэгт холбогдсон пакистанчууд “ Ли биднийг төдийгүй ариун судар Кораныг доромжилсон учир зодоон болсон” хэмээн мэдүүлж байгаа юм.
Кашмирын цагдаагийн газрын дарга энэ хэрэгийг мөрдөн шалгаж, үнэн зөвөөр буруутай этгээдийгтогтооно хэмээж байгаа. Хэрэв энэ хэрэг даамжирвал хоёр улсын улс төрийн харлцаанд ч нөлөөлж болзошгүй ажээ. Энэ нь Пакистанд анх удаа ариун судрыг гутааж тус улсын хуулын дагуу гадаадын иргэн хоригдож байгаа анхны тохиолдол болж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ