Цасан цагаан сувдан ээмэг, туулайн арьсан малгайгаар гоёсон их аваргын Япон гэргий
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргын хүү Их аварга М. Даваажаргал гэр бүлийн хамтаар эх орондоо саатаад буй. Гэргий Саяако Вада нь Их аваргадхоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн бөгөөд том охиныг Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүүг нь Д.Мөнхжаргал буюу Махато, бага охиныг Д.Мааяа буюу Миюша гэж нэрлэдэг билээ.
Саяако Вада өмнө нь Монгол үндэсний хувцас өмсөж олны өмнө гарч байсан удаагүй. Тэгвэл өнөөдөр Их аваргыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулах үед тэрээр ийн хувцаслаж ирсэн юм. Үндэсний дээл зохисон гэж гайхалтай Саяако Вада нь цасан цагаан сувдан ээмэг зүүж, туулайн арьсан малгайгаар гоёжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ