Ерөнхийлөгчийг хүчиндэгчтэй андуурчээ

Америкийн Fox 5 San Diego телевизийн сувгийн мэдээнд ерөнхийлөгч Барак Обамагийн зураг санамсаргүйгээр тавигдсан талаар Times of San Diego мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 13-ны өдөр телевизийн хөтлөгч хүчингийн хэргийн мэдээ уншихдаа “энэ хэрэгт ганцхан сэжигтэн байгаа ч ял тулгах боломжгүй” гэж хэлэх үеддэлгэцнээ Барак Обамагийн зураг“ямар ч ялгүй” гэсэн тайлбартайгаар гарч иржээ.

Мэдээний редактор Майк Вилле тэр нь ажилтнуудын буруу гэж хүлээн зөвшөөрөөд “санамсаргүй алдаа” хэмээн тайлбарлав. Телевизийн суваг энэ талаар уучлалт гуйгаагүй шалтгаанаа “жижиг сажиг техникийн алдааг бид тоодоггүй өнгөрөөдөг” хэмээн Вилле хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ