Скарлетт Йоханссон амаржсаныхаа дараа...
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) "W Magazine" сэтгүүлийн 3 сарын нүүрийг чимжээ. Ингэхдээ, тэрээр 90-ээд оны стильд хувирсан байна. Үүнээс гадна ээж болох, гэрийн эзэгтэй байх ямар байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаж ярилцлага өгчээ.

Гэрэл зурагчид болох Маркус Пигготт болон Мерт Алас (Mert Alas & Marcus Piggott) нар түүний зургийг авсан байна.

Скарлетт Dolce&Gabbana, Alexander Wang, Michael Kors, Chanel-ийн хувцасаар гоёжээ.

Скарлетт ярилцлагандаа: "Роузыг төрөхөд би их гайхсан. Төрөхөөсөө өмнө би охиноо ямар болохыг төсөөлж байсан бөгөөд тэрээр миний төсөөлснөөс өөр харагдаж байсан юм. Төгс хүүхэд байсан ч, миний төсөөлснөөс өөр байсан” -гэжээ.

Үүнээс гадна тэрээр төрснийхөө дараа 20 долоо хоногийн дараа маш хурдан хэвийн жиндээ орсон бөгөөд үүнд нь хөхөөрөө хооллож байсан нь ихээхэн нөлөөлсөн байна. Энэ бол турах хамгийн сайн арга бөгөөд "Би хөхөөрөө охиноо хооллож байгаадаа маш баяртай байгаа” -гэжээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ