С.Сэрчмаад “сэтгэл алдарсан” Чапи МҮОНТ-ээс цалингаа нэхэж гомдоллов

Бор дарсанд толгойгоо мэдүүлж явсандаа багагүй харамсч “Ээжээсээ өөр ямар ч тэнэг бурханыг шүтэхгүй” хэмээн тангараглах шахаж яваа жүжигчин Ө.Ихбаяр буюу Чапи МҮОНТ-д гэрээт уран бүтээлчээр ажиллах болсоор нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж буй. Мисс, жүжигчин бүсгүйчүүдтэй хамт сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэгч олондоо хүргэж байгаа түүний хувьд, саяхныг хүртэл ямар нэгэн цалин хөлс аваагүй аж.

Тиймээс сар шинийн баяр хаяанд тулчихаад байгаа энэ үед яах аргагүй мөнгөний хэрэгцээ гарсныг учирлаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан цалингаа нэхсэн нь олны анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. МҮОНТ-ийн зүгээс элэглэгч Чапид чухам ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа ч, энэ мэт авьяаслаг уран бүтээлчдийн урмыг хугалах хэмжээнд ажиллуулж буй нь тоогүй хэрэг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ