Улсын заан Ч.Санжаадамба хоёр дахиа түрүүллээ

Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр 2015-02-18 Монгол бөхийн өргөөнөө болж энэ мөчид өндөрлөж байна.
Монгол бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, МУГТ дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Их хамба, гавьж Д.Чойжамж нарын төрийн өндөр дээд албан тушаалтнууд морилон ирцгээв.
МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар бөхийн барилдааныг үзэхээр ирсэн төр засгийн өндөр дээд албан тушаалтныг танилцуулж, бөхийн барилдаан нээснийг мэдэгдэж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлж, ХЦДБЧ-ийн дуучид дуулснаар барилдаан эхэлсэн юм.
Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон барилдлаа.
Хоёрын даваа
1. Г.Өсөхбаяр дар.ав - Б.Пүрэвдорж а.н
2. С.Мөнхбат у.ав -Д.Азаяа а.н
3. Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Адъяа а.н
4. Д.Ганхуяг у.а - Н.Жаргалбат а.н
5. Х.Мөнхбаатар у.а - Ц.Ганбат а.н
6. Н.Батсуурь у.а - П.Өсөхбаатар а.х
7. П.Бүрэнтөгс у.а - М.Мэндсайхан а.х
8. Д.Рагчаа у.г - Ц.Эрхэмбаяр а.х
9. Б.Гончигдамба у.г - Э.Доржсүрэн а.х
10. Ш.Жаргалсайхан у.г - А.Мөнхтүшиг а.х
11. Ч.Санжаадамба у.з - Д.Бямбасүрэн а.х
12. Ц.Мягмарсүрэн у.з - Ц.Цогт-Эрдэнэ а.х
13. М.Өсөхбаяр у.з - Ц.Мөнхбаяр а.х
14. Т.Санчир у.з - Г.Энхбилэг а.х
15. Б.Батмөнх у.з - Д.Пүрэвдорж а.х
16. Б.Соронзонболд у.з - А.Отгонбаатар а.х
17. Ө.Бат-Орших у.х - С.Золбаяр а.х
18. Т.Мөнгөнцоож у.х - Б.Зоригтбаатар а.х
19. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Мустафа а.з
20. А.Цацабшир у.х - Б.Чүлтэмпунцаг а.з
21. Ц.Содномдорж у.х - Т.Бэгзсүрэн а.з
22. Б.Пүрэвсайхан у.х - Б.Гантөмөр а.з
23. Ө.Даваабаатар у.х -Л.Цээсүрэн а.з
24. А.Бямбажав у.х - Л.Батзориг а.з
25. Ж.Амартүвшин у.х -Д.Анар а.а
26. Э.Оюунболд у.х - Ө.Сүхбат а.а
27. Э.Энхбат у.н - Б.Мижидсүрэн а.а
28. И.Ёндонсамбуу у.н - Б.Хаш-Эрдэнэ а.а
29. Ш.Уламбаяр у.н - Д.Тамир а.а
30. Ж.Отгонбаяр у.н - Ц.Мөнхбаяр а.а
31. Ж.Оргил у.н - Г.Ганцоож а.а
32. Р.Пүрэвдагва у.н - Д.Тангад а.а
33. Б.Баянмөнх у.н -Н.Энх-Амгалан а.а
34. Ду.Батбаяр у.н – Ц.Бямбаа а.а
35. Ж.Гансүх у.н - Н.Эрдэнэчулуун а.а
36. П.Ганхүү у.н - Б.Уртбаяр а.а
37. Ш.Тогтохбаяр у.н - Э.Даш а.а
38. С.Багахүү у.н - Э.Ванданцэрэн а.а
39. М.Эрдэнэбат у.н - Т.Сүрэнжав а.а
40. Б.Сангисүрэн у.н - П.Батмөнх а.а
41. Б.Амарзаяа у.н - Б.Ганхуяг а.а
42. Ч.Цогбаяр у.н - Ч.Хөхчирэнгэр а.а
43. Ж.Чулуунбат у.н - А.Давааням а.а
44. Ц.Одбаяр у.н - Ш.Пүрэвгарьд а.а
45. Б.Сугаржаргал у.н - Д.Энхбаяр а.а
46. Л.Цэрэнтогтох у.н - М.Еркебулан а.а
47. Т.Баасанхүү у.н - Н.Батсайхан а.а
48. Ч.Батчулуун у.н - Б.Эрдэнэхүү а.а
49. Б.Бадамсүрэн у.н - Ц.Чимэддорж а.а
50. Л.Лха-Очир у.н - Н.Золбоо а.а
51. Ё.Эрдэнэжаргал а.х.а - Б.Батдорж а.а
52. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Эрдэнэ а.а
53. А.Алтанхуяг а.х.а - Б.Серик а.а
54. Н.Жаргалбаяр а.х.а - Пүрэвсүрэн а.а
55. Б.Одгэрэл а.х.а - Л.Нямбаяр а.а
56. О.Гантулга а.х.а -Б.Бат-Өлзий а.а
57. А.Сүмбээ а.а - С.Ерөөлт а.а
58. А.Отгонбаатар а.а -Ч.Ганзориг а.а
59. Д.Батжаргал а.а - Г.Батням а.а
60. Б.Хашбат а.а - Б.Баатарцол а.а
61. Б.Дэлгэрсайхан а.а - Б.Ганзориг ц.а
62. Г.Баасандорж а.а - Л.Шинэбаатар а.а
63. Х.Мэндбаяр а.а - Д.Амаржаргал а.а
64. Д.Болдбаатар а.а - П.Баярхүү а.а
Гурвын даваанд зүүний тэргүүн магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бридж группийн бөх даяар дуурсагдах дархан аварга Г.Өсөхбаярын цолыг Говь-Алтай амйгийн харьяат Улсын манлай засуул, СТАБ.Батболд, баруун талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг Өвөрхангай аймгийн харьяат улсын тонж манлай засуул Д.Цогзол, зүүн талын дагавар магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаярын цолыг улсын засуул Б.Хэнбат, баруун талын дагавар магнай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Инержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатарын цолыг цоллооч засуул Б.Мөнхбаатар нар тус тус дуудлаа.
Гурвын даваа
1. Г.ӨСөхбаяр дар.ав - Г.Батням а.а
2. С.Мөнхбат у.ав - Б.Баянмөнх у.н
3. Г.Эрхэмбаяр у.ав -Ц.Цогт-Эрдэнэ а.х
4. Х.Мөнхбаатар у.а - Ж.Оргил у.н
5. Н.Батсуурь у.а - Ж.Гансүх у.н
6. П.Бүрэнтөгс у.а - Д.Анар а.а
7. Д.Рагчаа у.г - Г.Баасандорж а.а
8. Б.Гончигдамба у.г - Ж.Отгонбаяр у.н
9. Ш.Жаргалсайхан у.г - П.Баярхүү а.а
10. Ч.Санжаадамба у.з - Д.Амаржаргал а.а
11. М.Өсөхбаяр у.з - Б.Батдорж а.а
12. Т.Санчир у.з - А.Алтанхуяг а.х.а
13. Б.Батмөнх у.з - Э.Ванданцэрэн а.а
14. Б.Соронзонболд у.з - С.Ерөөлт а.а
15. Ө.Бат-Орших у.х - Ч.Хөхчирэнгэр а.а
16. Т.Мөнгөнцоож у.х - Н.Жаргалбат а.н
17. Т.Өсөх-Ирээдүй у.х - А.Давааням а.а
18. А.Цацабшир у.х -П.Ганхүү у.н
19. Ц.Содномдорж у.х - Б.Ганзориг ц.а
20. Б.Пүрэвсайхан у.х - И.Ёндонсамбуу у.н
21. Ө.Даваабаатар у.х - Ду.Батбаяр у.н
22. А.Бямбажав у.х - М.Эрдэнэбат у.н
23. Э.Оюунболд у.х - Б.Баатарцол а.а
24. Э.Энхбат у.н - Ч.Батчулуун у.н
25. Ш.Уламбаяр у.н -Ц.Чимэддорж а.а
26. Р.Пүрэвдагва у.н - Б.Бат-Өлзий а.а
27. Б.Сангисүрэн у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
28. Б.Амарзаяа у.н - Н.Жаргалбаяр а.х.а
29. Б.Сугаржаргал у.н - Ш.Пүрэвгарьд а.а
30. Л.Цэрэнтогтох у.н - Л.Лха-Очир у.н
31. Т.Баасанхүү у.н - Б.Одгэрэл а.х.а
32.Ч.Ганзориг а.а - Э.Даш а.а
Дөрвийн даваа
1. Г.Өсөхбаяр дар.ав - Ц.Чимэддорж а.а
2. С.Мөнхбат у.ав - Ч.Ганзориг а.а
3. Г.Эрхэмбаяр у.ав - А.Алтанхуяг а.х.а
4. Х.Мөнхбаатар у.а - Ш.Мөнгөнбаатар а.х.а
5. Н.Батсуурь у.а - Л.Лха-Очир у.н
6. П.Бүрэнтөгс у.а - Т.Баасанхүү у.н
7.Д.Рагчаа у.г - Б.Сугаржаргал у.н
8. Б.Гончигдамба у.г - Б.Амарзаяа у.н
9. Ш.Жаргалсайхан у.г - М.Эрдэнэбат у.н
10. Ч.Санжаадамба у.з - П.Ганхүү у.н
11. М.Өсөхбаяр у.з - Ду.Батбаяр у.н
12. Б.Батмөнх у.з -Р.Пүрэвдагва у.н
13. Б.Соронзонболд у.з - Э.Энхбат у.н
14. Ө.Бат-Орших у.х - Э.Оюунболд у.х
15. Т.Мөнгөнцоож у.х - Б.Пүрэвсайхан у.х
16. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ц.Содномдорж у.х
Дөрвийн давааны дараа уламжлалт шагналуудыг гардууллаа. МҮБХ-ноос жил бүр 21 аймгийн төлөөлөл ахмад аймгийн арслангуудад хүндэтгэл үзүүлсний дараагаар Эрдэнэт хивс ХК "Хамгийн ёс жудагтай бөх"-ийн шагналаа дархан аварга Б.Бат-Эрдэнэд, Дархан аварга А.Сүхбат "Ирээдүйн аварга" шагналаа Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад, Улаанбаатар хивс ХК "Цахиур хагалах бөх"-ийн шагналаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт тус тус олгов. Мөн Ситико аудит компаний "Хамгийн олон, хамгийн сайн барилдсан бөх" шагнал, Монгол ташуур ХК-ний хамгийн өндөр чансаатай шилдэг бөхийн шагналуудыг Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва гардлаа. Бизкон аудит компани шилдэг бөхийн зүтгэлтэний шагналаа МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өгөв. Кекшюүзан хөгжил сангийн ерөнхийлөгч МУГТ Д.Батбаяр жил бүр монгол гэр нэг бөхөд гардуулдаг уламжлалаараа энэ жил улсын харцага Ж.Борд гардуулав.
Тавын даваа
1.Г.Өсөхбаяр дар.ав - Б.Амарзаяа у.н
2. С.Мөнхбат у.ав - Э.Энхбат у.н
3. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Сугаржаргал у.н
4. Х.Мөнхбаатар у.а - М.Өсөхбаяр у.з
5. Н.Батсуурь у.а - Ш.Жаргалсайхан у.г
6. П.Бүрэнтөгс у.а - Б.Пүрэвсайхан у.х
7. Б.Ч.Санжаадамба у.з - Т.Өсөх-Ирээдүй у.х
8. Э.Оюунболд у.х - Р.Пүрэвдагва у.н тунав
Зургаагийн даваа
1. Г.Өсөхбаяр дар.ав - Ч.Санжаадамба у.з
2. Н.Батсуурь у.а - Б.Сугаржаргал а.н
3. П.Бүрэнтөгс у.а - М.Өсөхбаяр у.з
4. Э.Энхбат у.н - Р.Пүрэвдагва у.н тунав
Долоогийн даваа
1. Н.Батсуурь у.а - М.Өсөхбаяр у.з
2. Ч.Санжаадамба у.з - Р.Пүрэвдагва у.н
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.з - М.Өсөхбаяр у.з
/түрүүлсэн/ / үзүүрлэсэн/
Ийнхүү Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хил хамгаалах Ерөнхий газрын Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр үзүүрлэлээ. Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшн ХХК-ний бөх улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Херо холдинг ХХК, ИЗИС-ийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар их шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.
С.Есүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ