Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Хоёрдугаар сарын 20, 21-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээрбага зэргийн цас, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сийлхэмийн нуруу болон түүний салбар уулс, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгороор 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Öас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: ¯¿ëýрхэг.Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс, Завханы, нутгаар 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цàñ îðîõã¿é. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 19-24 градус, бусад нутгаар 12-17 ãðàäóñ хүйтэн, ºäºðòºº бүх нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Ү¿ëшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шºíºäºº ªìíºãîâèéí нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
2015 оны 02 дугаар сарын 20-ноос 2 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-íä баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-íä èõýíõ íóòãààð, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ