Хятадад үерийн улмаас 33 хүн амь насаа алджээ

Ойрын өдрүүдэд Хятадын өмнөд хэсгийн нутгуудаар орсон аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо 33 хүрчээ. Мөн дээрээс нь 12 хүн ор сураггүй алга болсон талаар “Синьхуа” агентлагаас мэдээлж байна. Гуандун мужид байгалийн гамшгаас үүссэн хохирлын хэмжээ их байгаа бөгөөд нийт нас барсан хүмүүсийн18 нь тус нутгийн иргэд гэнэ.

Урьдчилсан мэдээллээр 650 мянган хүн байгалийн энэхүү гамшгийн золиос болоод байгаа бөгөөд 2700 байшин сүйдэж, газар тариалан болон бэлчээрийн 640 мянган га талбай усанд автжээ. Зарим голуудын усны түвшин аюултай хэмжээнд хүрээд байгаа аж. Бэйцян гол л гэхэд сүүлийн 100 жилд байгаагүйгээр үерлэсэн хэмээн цаг агаарын агентлагууд дамжуулсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ