Өлөн элгэн дээрээ ус уух нь эм тарианаас илүүг баталж байна

Усны ид шид алхам тутамд гайхамшигаа үзүүлсээр байгаа. Хүний биеийн 70 хувийг, тархины 80 хувийг ус эзэлдэг гэдэг. Өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ дөрвөн аяга бүлээн ус уувалужиг хууч өвчнөөс салж, шинэ цагийн өвчлөлүүдээс ч сэргийлж чадаж байгааг Японы эрдэмтэд баталжээ.

Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Японы эрдэмтэд нэлээд ажилласан бөгөөд бүтэн жилийн турш, өглөө болгон өвчтэй хүмүүст ус уулгаж туршсан байна. Туршилтын дүнд яг нэг литр буюу дөрвөн аяга усаар толгой, зүрх судасны өвчин, таргалалт, бронхит, багтраа, сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд, чих, хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл зэрэг өвчин бүрэн эдгэжээ.

Хүмүүс өвчнөөсөө хамааран ус уух дэглэмийг янз янзаар мөрдөх бөгөөд хамгийн багадаа нэг сарын дотор ямар ч эм, тариагүйгээр эдгэрэх боломжтой гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ