Дэлхийд их өлсгөлөн нүүрлэх нь

{!!!right!!!}2050 он гэхэд дэлхийд их өлсгөлөн эхэлж мэднэ. Хүн ам олширсноос хоол хүнсний хэмжээ багасна. Хятад, Энэтхэг хоёр хүнсний бүтээгдэхүүний хурц хомсдолыг түрүүлж мэдэрнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар хүнсний хомсдлоос сэргийлэхийн тулд хүн төрөлхтөн таван асуудал шийдвэрлэх шаардлагатай ажээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаас үзвэл манай гаригийн хүнсний нөөц 2050 он гэхэд хэрэг дээрээ шавхагдана. Түүний дээр дэлхийн хүн ам 2,5 тэрбумаар нэмэгдэж, 9,6 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Харин хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний хурдац одоогийнхоороо байхад идсэн хоолны хэмжээ эсрэгээр нэлээд буурах ажээ. Ой модыг үр тарианы ургамал тариалах талбай болгох нь бүх нийтийг хамарсан өлсгөлөнгөөс сэргийлэх хамгийн үр нөлөөтэй аргын нэг болно. Гэхдээ дэлхийн хэмжээнд дулаарч байгаа нөхцөлд агаар мандалд хүлэмжийн хий их хэмжээгээр цацагдаж байгаа учир хөдөө аж ахуйн эдлэн газарт зориулан модыг огтолж болохгүйг шинжээчид тэмдэглэж байна.
Дэлхий хүнсний хямралаас зайлсхийх магадлал бараг байхгүй бөгөөд учир нь ингэхийн тулд үр тарианы үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай юм. Үүнд 40 жил хангалттай биш гэдгийг Америкийн Миннесотагийн их сургуулийн судлаачид тооцоолсныг хэвлэлд мэдээлжээ.
Дэлхий нийтийг хамарсан их өлсгөлөнгөөс сэргийлэхийн тулд хүн төрөлхтөн био түлшний үйлдвэрлэлээс татгалзах, боломжтой газар ургац нэмэгдүүлэх, бордоог сайжруулах, хүмүүсийн хоолонд махны хэмжээг багасгах, дэлхий нийтийн хэмжээнд хүнсний хаягдлыг бууруулах зэрэг таван асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ